Ажлын хэсэг 8
Синтез, ажлыг хэсгүүдийн интеграц

Ажлын хэсэг 8 нь УННМ-ийн шинжлэх ухааны суурь үндэслэлийг бий болгохын тулд бүх дэд төслүүдийн үр дүнг нэгтгэх юм. Нэн шаардлагатай авч хэрэгжүүлэх арга хэмжээ, арга замыг “УННМ-Монгол” гарын авлагад нэгтгэн дүгнэх болно. Энэхүү гарын авлагад дэд төслүүдээс боловсруулсан сценариуд, тэдгээрийг нэгтгэн дүгнэсэн сценариуд болон шинжлэх ухааны арга аргачлал, мэдээллийн сан, өгөгдөл мэдээллийг цуглуулах арга зүй, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хувилбарууд, үйл ажиллагааны хэрэгжилтийн үнэлгээ зэргийг багтаах ба нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгана. Түүнчлэн уг гарын авлага нь авч хэрэгжүүлэх арга хэмжээний мониторинг, хэрэгжилтэд чиглэгдэх төслийн 2 дугаар үе шатны суурь үндэслэл болох юм. Синтезэд Олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудаар (Дэлхийн банк, Азийн Хөгжлийн Банк) дамжуулан УННМ-ийг санхүүжүүлэх боломжуудыг багтаасан байна.