Ажлын хэсэг 7
Чадавхийг бэхжүүлэх

Бүх талуудад ахисан/академик түвшинд багшлах, практикт хэрэгжүүлэх замаар мэдлэгийг түгээх үйл явц юм. ХБНГУ-ын Касселийн Их Сургууль болон Монгол улсын их дээд сургуулиудын (Монгол Улсын Их Сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль) өнөөгийн хамтын ажиллагаа, түүнчлэн Герман Монголын Ассоциаци, “Монгол Германы гүүр” байгууллагуудын туршлагаас үзэхэд академик түвшинд сургалт явуулах чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхол хамтрагчдын аль аль талд өндөр байна. Өдийг хүртэл зохиогдсон лекц, семинар, сургалтуудыг оюутан сурагчид өндрөөр үнэлсэн байна.

Чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд дараах зүйлсийг чухалчлан авч тодорхойлсон байна.Үүнд:
  • Усны чанар, усны нөөцийн тогтвортой менежмент
  • Бохир ус цэвэршүүлэх дэвшилтэт технологийн туршилт
  • Экогидрологи
  • Усны менежментийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд Зайнаас тандан судлал, Газарзүйн мэдээллийн системийг ашиглах
  • Гидрологийн загварчлал, газрын доорх усны загварчлал
  • Усны хими, микробиологи
  • Усны нөөцийн нэгдсэн менежмент
Чадавхийг бэхжүүлэх ажил нь бүх хамтрагч талуудын оролцоотой, тус тусын онцлог ур чадвар дээр үндэслэн хэрэгжинэ. Чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаа нь гурван үе шаттайгаар хэрэгжинэ:
  • Академик боловсрол
  • Практик олгох давтан сургалт ба мэргэшүүлэх боловсрол
  • Мэдээлэл дамжуулах болон УННМ-ийн үйл явцад олон нийтийн сонирхлыг уялдуулах
Татаж авах хэсэгт багшлах, заах материалуудыг байршуулна.