Ажлын хэсэг 6
Дархан хотын бохир ус цэвэрлэгээ

Хариуцагч
Фраунхофын Дэвшилтэт Системийн Технологийн салбарын Усны тэнхим (FhAST)

Оролцогчид
Инженерийн хэлтсийн Др. Pecher, Partner (P&P)

Зорилго
Дархан хотын Төв Цэвэрлэх Байгууламж (ТЦБ)-д хийх ажлын хүрээнд Монголын эрс тэс уур амьсгалыг харгалзан үзэж хэд хэдэн зорилтыг дэвшүүлж ажиллаж байна. Нэгдүгээрт цэвэрлэгээний хэвийн үйл ажиллагааг хангах, хоёрдугаарт насосны үйл ажиллагааг хянах, өдөр тутмын үйл ажиллагаанд менежмент хийх замаар эрчим хүчний зарцуулалтыг бууруулах арга хэмжээ болно. Ажлын хэсгийн удаах зорилт нь Дархан хотын ТЦБ-ийн тогтвортой ажиллагаа, экологи, эдийн засгийн байдлыг харгалзан үзсэн төлөвлөлтийг боловсруулах ажил юм. Нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай, хоорондоо уялдаа холбоо бүхий асуудлуудыг (усны нөөцийн хэт олборлолт, бохирдолтын тархалт, хөдөө орон нутаг, хот суурин газрын бохир ус цэвэрлэгээ, байгалийн нөөцийн хамгаалал, экологийн функцуудын хэвийн ажиллагааг хангах) хамтран тодорхойлно. Эдгээр зорилтуудыг авч хэрэгжүүлэхэд бохир усны нэгдсэн менежментийн шийдлийг дэмжих систем (DSS)-ийн концепцыг боловсруулах юм. Фраунхофын Дэвшилтэт Системийн Технологийн салбарын Усны тэнхимээс ТЦБ-ийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах менежментийн хүрээнд ТЦБ-ийн барилга байгууламж, сэргээн засварлалтын төлөвлөлтийг POS-ийн программ хангамжийн бүтээгдэхүүнийг ашиглан хийнэ. Үүний үр дүнд ТЦБ-ийн сэргээн засварлалт, урсгал засварын өртөгийг бууруулж чадах юм. Техник мэргэжлийн ажилтан, оюутнуудад мэдлэг олгох, тэдний чадавхийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд POS-ийн программ хангамжийн хэрэглээг нэвтрүүлэх болно.
Онцлох үр дүн, үйл явдлууд

2006 оны 9 дүгээр сар
  • Дархан хотын Төв Цэвэрлэх Байгууламжийн үйл ажиллагааны талаарх мэдээ материал цуглуулав.
  • Менежментийн удирдлага, технологийн систем, асуудлуудын тодорхойлж, дүн шинжилгээ хийв.
  • Усан хангамжийн системд симуляцид хийхэд загварчлал, тооцоолол, төлөвлөлтийг гаргав.
  • Хэмжилт, өөрчлөлт, загварын нэмэлт тооцоололыг хийв.

2007 оны 9 дүгээр сар
  • Дархан хотын Төв Цэвэрлэх Байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ материалыг бэлтгэж дууслаа.
  • “Дархан Ус Суваг” ХК-аас хүлээн авсан өгөгдөл мэдээг хэмжилтийн үр дүнтэй харьцуулаа.
  • Дархан хотын Төв Цэвэрлэх Байгууламжийн үйл ажиллагааны загварчлалыг хийж гүйцэтгэлээ.
  • Симуляцийн үр дүнг баталгаажуулахын тулд нэмэлт хэмжилтийг хийв.

2007 оны 12 дугаар сар
  • Төв Цэвэрлэх Байгууламжийн 3 тусгай загвараас бүрдэх сургалтын симуляторыг сургалт, боловсон хүчний чадавхийг хөгжүүлэх хөтөлбөрт зориулж тусгайлан хөгжүүлэв./li>
  • Сургалтын симуляторын хэрэглэгчтэй харилцах хэсгийг хэрэгжилтэд орууллаа.
  • Төв Цэвэрлэх Байгууламжийн оролтыг ялгаатай цаг хугацаагаар нэвтрүүлэх ажлын бэлтгэлийг хийлээ.

2008 оны 03 дугаар сар
  • Дархан хотын Төв Цэвэрлэх Байгууламжийн симуляци загварын үр дүнд дүн шинжилгээ хийлээ. Үүнд:
  • • Төв Цэвэрлэх Байгууламжийн үйл ажиллагааны доголдол, эвдэрлийн нөхцөл байдал
    • Өртөг өндөр
    • Багаж төхөөрөмж, насосны байнгийн доголдол
    • Цэвэрлэх байгууламжийн сэргээн засварлалтын ажил шийдвэрлэх гарц биш
    • Шинэ цэвэрлэх байгууламжийг барих шаардлага
  • Инновацийн шинэ дэвшилтэт технологи болоод төвлөрсөн болон төвлөрсөн бус бохир ус цэвэрлэгээг хослуулан ашиглаж экологи, эдийн засгийн нөхцлийн тогтвортой байдлыг хангасан, тогтвортой үйл ажиллагаа бүхий бохир ус цэвэрлэгээний шийдлийн шинжлэх ухаан үндэслэл, практик хэрэглээг тодорхойлов.
  • Хаягдал бүтээгдэхүүнийг эргэлтэнд оруулах шаардлага байгааг тодруулав.
  • Бохир ус цэвэрлэгээний шинэ арга зүй, шийдлийн тодорхойлохын тулд нэмэлт дүн шинжилгээ, хэмжилтийг ШУТИС-ийн Дархан дахь салбар сургууль, “Дархан Ус Суваг” ХК-тай хамтран гүйцэтгэхээр боллоо.

2008 оны 05 дугаар сар
  • Дархан хотын Төв Цэвэрлэх Байгууламжийн загварыг сургалтын симулятортай интеграц хийв.
  • “Open Source” загварын тусламжтайгаар сургалтын симуляторыг ашиглав.
  • Сургалтын симуляторыг хэрэглэгчтэй харилцах хэсгийг ашиглалтанд оруулах шаардлагын улмаас программ хангамжийн хэрэгслүүрүүдийг Монгол хэл дээр хөрвүүлэв.