Ажлын хэсэг 5
Усан хангамж

Хариуцагч
Фраунхофын Дэвшилтэт Системийн Технологийн салбарын Усны тэнхим (FhAST)

Оролцогчид
Инженерийн хэлтсийн Др. Pecher, Partner (P&P)

Зорилго
Уг ажлын хэсгийн үндсэн зорилго бол загвар бүс нутагт (Дархан хот) экологи, эдийн засгийн хувьд тогтвортой, оптимал усан хангамжийг үндэслэх, хот суурин газар, хөдөө орон нутаг дахь байгаль орчны нөхцлийг сэргээн сайжруулах явцад тохиолдох боломжит нөлөөлөлүүдийг тодорхойлох, Дархан хотын гэрийн хороололын дүүрэг дэх ундны усан хангамжийг шийдвэрлэх, тухайн дүүрэгт маш сайн зохицох, өртөг хямд хяналтын системийг санал болгоход оршино. Түүнчлэн HydroDyn, POS программ хангамжийн тусламжтайгаар ус түгээх шугам сүлжээний эвдрэл, алдагдлыг илрүүлэх болно. Усан хангамжийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай шинээр барилга байгууламж барих, нөхөн сэргээх төлөвлөлтийг санал болгох юм. Үүний үр дүнд шугам сүлжээний засвар, өргөлтгөлийг үр ашиггүйгээр гүйцэтгэх асуудлыг хянах, бууруулахад үр нөлөөтэй байх юм.
Онцлох үйл ажиллагаа, үйл явдлууд

2006 оны 9 дүгээр сар
  • Дархан хотын усан хангамжийн сүлжээний талаарх мэдээ материал цуглуулав.
  • Техногийн систем, түүнчлэн удирдлагын менежментэд анализ хийх, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлов.
  • Усан хангамжийн системийн симуляцийн төлөвлөлт, тооцоолол, загварчлалыг гүйцэтгэв.
  • Хэмжилт, өөрчлөлт, нэмэлт тооцоололыг хийв.

2006 оны 12 дугаар сар
  • Монгол улсын зарим Яамдын төлөөлөл, удирдах түвшний албан хаагч нар, төслийн хамтрагч нартай хийх хамтын ажиллагаа, холбоо харилцаагаа идэвхижүүлэв.

2007 оны 3 дугаар сар
  • Фраунхофын Дэвшилтэт Системийн Технологийн салбарын Усны тэнхим Монголын талын төслийн хамтрагчид, “Дархан Ус Суваг” ХК, ШУТИС-ийн Дархан дахь салбар сургууль, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны хэлтэстэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
  • Дархан хот дахь МоМо төслийн оффисийг нээв.
  • HydroDyn, POS программ хангамжийн хэрэглээ:
    - Мэдээ цуглуулах, мэдээллийг бэлтгэх
    - Усан хангамжийн системийн гол шугам сүлжээг загварчлах
    - Хэрэглээний хэрэгцээ шаардлагад анализ хийх
  • Төслийн хүрээнд төлөвлөсөн ажлыг гүйцэтгэхэд орон нутгийн техникийн мэргэжилтнүүдийн оролцоо, дэмжлэгийг хүсэв.
  • ШУТИС-ийн Дархан дахь салбар сургуулийн Барилгын технологи, Усны технологи, Компъютерийн шинжлэх ухаан, Математикийн факультетийн оюутнуудад зориулан лекц, семинар зохион байгууллаа.

2007 оны 5 дугаар сар
  • Лейпциг хотод 2007 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан Лисбоноос Лейпцик хотуудын тогтвортой хөршийн харилцаа сэдэвт уулзалтаар МоМо төслийн тухай танилцуулга постерыг байршуулав.
  • Илменаугийн Техникийн Их Сургуулиийн дэргэдэх Хэвлэл мэдээллийн факультетийн оюутнуудад МоМо төслийн зорилго, үйл ажиллагааны талаар ярилцлага өгөв.

2007 оны 6 дугаар сар
  • Өгөгдөл мэдээллийн тооцоололыг хийж, үзүүлэлтүүд, загварыг тодорхойлов.
  • Усан хангамжийн системийн гол шугам сүлжээнд анхны симуляцийг хийв.
  • Хэмжилтийн төхөөрөмжүүдийг суурилууллаа.
  • Орон нутгийн техник мэргэжлийн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулав.
  • Дархан хотын усан хангамжийн системийн гол шугам сүлжээ, насос, нөөцлүүрийн симуляци, загварчлал
    - Усан хангамжийн сүлжээний мэдээгээр AutoCad-ийн файл үүсгэх
    - Загварын удирдлагын шинэчлэл
    - Ус хэрэлгээний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
  • ARTE-TV-ийн багийнханы МоМо төслийн тухай баримтат киног хийх үйл ажиллагаанд оролцлоо.

2007 оны 9 дүгээр сар
  • Илменаугийн Техникийн Их Сургуулийн 52 дахь Олон Улсын Эрдэм Шинжилгээний Коллоквиумд оролцлоо.

    Эрдэм шинжилгээний өгүүлэл:
    Th. Westerhoff / B. Scharaw: Optimised Control of the drinking water supply system of city Darkhan in Mongolia, Proc. 52nd International Scientific Colloquium. Universitätsverlag Ilmenau. Vol. II. pp. 41-46 Altantuul Khatanbaatar: Deneed desinging integrated urban water management in cities of Mongolia, Proc. 52nd International Scientific Colloquium. Universitätsverlag Ilmenau. Vol. II. pp. 17-22

2007 оны 11 дүгээр сар
  • Орон нутгийн техник мэргэжлийн ажилтан, оюутан сурагчдын оролцоотойгоор Дархан хотын ундны хангамжийн системийн анхны загварын шинэчлэлийг HydroDyn программ хангамжийн тусламжтайгаар хийв.
  • Ус хэрэглээний хэрэгцээ шаардлагыг (том, жижиг, олон нийтийн, хувийн) тодорхойлох, дүн шинжилгээ хийх, хуваарилах.
  • Загварын нэмэлт тооцоолол.

2008 оны 1 дүгээр сар
  • Усан хангамжийн системийн симуляцийн үр дүн
    - Дархан хотын усан хангамжийн систем дэх олон доголдлыг ирлүүлсэн. Үүнд: усны өндөр алдагдал, үр бүтээмжгүй насосдах үйл ажиллагаа (эрчим хүчний өндөр хэрэглээ), үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах хэрэгцээ шаардлага, гэрийн хорооллын усан хангамжийн сүлжээг шинэчлэх асуудал, 1, 2 дугаар насосны хоорон дахь шугам сүлжээний усны алдагдал зэрэг.
  • Дархан хотын усан хангамжийн системийн загварын шинэчлэлийг ШУТИС-ийн Дархан дахь салбар сургууль, “Дархан Ус Суваг” ХК-тай хамтран гүйцэтгэлээ.
  • Усны менежмент, ундны усан хангамж, насосны хяналт, систем технологи, хэмжилтийн чиглэлийн эрдэм шинжилгээний судалгааны ажил, тэдгээрийн үр дүнгээр лекц, сургалтыг зохион байгууллаа.
  • Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ)  санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэлийн төсөл”, “Экологид ээлтэй ариун цэврийн систем” төслүүдийн талаар мэдээлэл авч, хамтын ажиллагааны боломжийн тухай хэлэлцэв.

2008 оны 3 дугаар сар
  • Усан хангамжийн системийн нэмэлт тооцоололыг хийв.
  • Харилцан адилгүй ус хэрэглээнд нийцүүлсэн сценариог боловсруулав.
  • “Дархан Ус Суваг” ХК-ны албан хаагч нартай хамтран зарим багажны (ISPESI, Ultrasonic UFM 005) тохируулга, хэмжилтийн хэрэгжилтийг гүйцэтгэв.
  • 2020 оны хотын оршин суугчдын тоог тооцоолон гаргав.
  • Усан хангамжийн сүлжээг сэргээн засварлах ажил техникийн шаардлага хангахгүй байгааг тодорхойлов.
  • HydroDyn програм хангамжийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд түүний хэрэглүүрүүдийг Монгол хэл дээр хөрвүүлэв.
  • 2008 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд төслийн баг 2008 оны 5 дугаар сард зохион байгуулах гэж буй төслийн хурлын бэлтгэл ажлыг хангахаар Монголд ажиллав.

2008 оны 5 дугаар сар
  • Улаанбаатар хотод зохион байгуулагдсан төслийн хуралд (2008.05.20-ноос 22-ны өдрүүд) төслийн 5, 6 дугаар ажлын хэсгийн ажлын үйл явц, үр дүнгийн талаар танилцуулга хийлээ.
  • Ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны үр дүнд дүн шинжилгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.
  • Дархан хотын усан хангамжийн эх үүсвэрүүдийг хамгаалах тогтвортой мониторинг хөтөлбөрийг боловсрууллаа.
  • Усан хангамжийн систем дэх багаж төхөөрөмжийн элэгдэл хорогдол, насжилтыг үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг тодорхойлов.
  • Насосыг ажиллуулах эрчим хүчний зардлыг бууруулах каленьдарчилсан төлөвлөлтийг боловсрууллаа.
  • Усны алдагдлын байршлыг илрүүлэх сенсоруудын загварт суурилсан симуляцийг гүйцэтгэв.
  • 2008 оны 5 дугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд Мюнхэн хотод зохион байгуулагдсан үзэсгэлэн яармагт оролцов.
  • 2008 оны 5 дугаар сарын 9-нөөс 17-ны өдрүүдэд БНХАУ-ын Чонгкинг хотод зохион байгуулагдсан “Герман, Хятад улсуудын хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалтын хүрээнд Хүрээлэн буй орчны форумд төслийн талаар танилцуулга хийв.
  • Төслийн 4 дүгээр ажлын хэсэгтэй үйл ажиллагааг уялдуулах ажлыг эхлэв.

2008 оны 9 дүгээр сар
  • Др. Ш. Бүрэн хамтрагчийн хамтаар 3 хоногийн туршид уул уурхайн бүс нутгийн ундны усны хангамж, түүний чанарын мониторинг шинжилгээний ажлыг явууллаа. Судлаачид ажиллах явцаа орон нутгийн иргэдтэй ярилцлага өрнүүлж, хүнд металлыг илрүүлэхэд гол анхаарлаа хандуулсан болно.
  • “FUGRO” зөвлөх компанид илгээсэн дээжний шинжилгээний үр дүнгээс харахад Бортолгойгоос бусад судалгааг явуулсан бүх газар нутгийн усан дахь хүнд металлын агууламж ундны усны стандартын хүлцэх дээд агууламжаас хэтрээгүй байна.
  • Төслийн бусад хамтрагч нартай хамтран ажилласаны хүрээнд эх үүсвэрүүдийн гүний худгаас олборлож буй усны хэмжээг Төв цэвэрлэх байгууламжаас хаягдаж буй усны хэмжээтэй харьцуулах байдлаар Дархан хотын усан хангамжийн усны балансыг тооцож гаргав.
Нөөц чадавхийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Фраунхофын Дэвшилтэт Системийн Технологийн салбарын эрдэмтэн судлаачид ШУТИС-ийн Дархан дахь салбар сургуулийн багш нар, оюутан сурагчдад зориулан хяналтын инженерчлэл, симуляци, оновчлол, чанарын хяналт, мониторинг сэдвүүдийн хүрээнд лекц, семинар, сургалтуудыг зохион байгуулсан юм. Үүний сацуу тус сургуулийн 20 орчим оюутныг хамруулан Дархан хотын Төв цэвэрлэх байгууламж дээр 2 удаагийн сургалтыг мөн зохион байгуулсан. Түүнчлэн ШУТИС нь Дархан хотын гэрийн хороололын усан хангамж, бохир усны цэвэрлэгээний концепцыг боловсруулахад хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааны үр дүнд тус сургууль нь Монгол улсын БСШУЯамнаас эрдэм шинжилгээ судалгааг явуулах санхүүжилтыг хүлээн авсан юм. Проф Цэвэл төслийн цаашдын үйл ажиллагааг дэмжиж “Тодорхойлолт” гаргаж өгснийг энд дурдах нь зүйтэй.


2008 оны 10 дугаар сар
  • Германы "Thüringer Allgemeine" сонинд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан хурал, МоМо төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

2008 оны 12 дугаар сар
  • HydroDyn программ хангамжийн тусламжтайгаар нэмэлт сценарио тооцоололыг (GEO4) гүйцэтгэв.
  • HydroDyn программ хангамжийн өргөтгөлийн тусламжтайгаар насосыг ажиллуулах эрчим хүчний зардлыг бууруулах каленьдарчилсан төлөвлөлтийн тооцоололыг хийв.
  • “Дархан Ус Суваг” ХК-аас сүлжээн дэх ус тараагч хаалт (гидрант)-уудын байршлын тухай мэдээлэл хүлээж авсангүй.
  • Монголын талын хамтрагч нараас хүлээж авах мэдээлэл нилээдгүй байна. Тухайлбал:
    - Насосны үйл ажиллагаатай холбогдсон мэдээлэл
    - Сүүлийн жилүүдийн усны алдагдлын байршил
    - Ус тараагч хаалт (гидрант)-уудын байршил, сүлжээн дэх тэдгээрийн үзүүлэлтүүд