Ажлын хэсэг 4
Ундны усны хангамж, цэвэршүүлэлт

Хариуцагч
Илменаугийн Техникийн Их Сургуулийн харъяа Автоматжуулалт, Системийн Инженерчлэлийн хүрээлэн, Симуляци, Оптимал процессийн тэнхим

Оролцогчид
Фраунхофын Дэвшилтэт Системийн Технологийн салбарын Усны тэнхим (FhAST) ус хангамжийн эх үүсвэрийн гүний худгуудын ус олборлолтын чиглэлд; Илменаугийн Техникийн Их Сургуулийн харъяа Комьютер, Автоматжуулалтын Шинжлэх Ухааны Факультет, Фраунхофын Дэвшилтэт Системийн Технологийн салбарын Усны тэнхим (FhAST) хамтран тогтвортой хүн ам, эдийн засгийн өсөлт бүхий чанар, нөөцийн үнэлгээний чиглэлд оролцлоо.

Зорилго
Уг ажлын хэсгийн үндсэн зорилго бол ундны усны хангамжийн чанар, нөөц, олборлолтын техникийн арга хэмжээ (газрын доорх усны мониторинг, насос, цэвэрлэгээ), байгаль, эдийн засгийн нөхцөл, үр ашиг, нийгмийн хүчин зүйлийн нөлөөлөл (хүн амны аж байдал амьдралын түвшин), бусад ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа зэргийг уялдуулсан эх үүсвэрийн гүний худгуудын ус олборлолтын тогтвортой хяналтын стратегийг боловсруулах явдал юм.

Ус хангамжийн эх үүсвэрийн гүний худгуудын ус олборлолтын өнөөгийн нөхцөл байдлаас харахад төслийн үйл ажиллагаа газрын доорх усны системийн загварчлал, симуляци хийхэд чиглэгдэх ёстой бөгөөд оптимал техник бүхий систем инженерчлэлийн хэд хэдэн аргыг ашиглан загварт үндэслэсэн тооцооллын хялбарчилсан хяналтын загваруудыг хөгжүүлэх шаардлагатай. Уг ажлыг МУ-ын ШУТИС-ийн Проф. Др. Н. Батсүх, Др. Н. Буянхишиг нартай хамтран Дархан хотын орчимд судлагдсан, бүртгэгдсэн мэдээ материалд (нийт 4 худгийн 2007 оны 6 сараас хойшхи газрын доорх усны түвшний мэдээ) тулгуурлан загварыг зүгшрүүлэх ажлыг гүйцэтгэсэн. Ажлын хэсгийн ажлын гол үр дүн бол ундны усны хангамжийн хугацааны өөрчлөлттэй байдал, олборлох дээд хэмжээг харгалзан үзсэн газрын доорх усны тогтвортой хэрэглээний хяналтын горимыг тогтоох юм.

Фраунхофын Дэвшилтэт Системийн Технологийн салбар уг ажлын хэсэгт багтах усны чанар, нөөцөөс хамаарах оптимал хяналтын стратеги тооцоолол, ус хангамжийн түгээх сүлжээн дэх (оптимал нөөцийн түгээлт) хэрэглэгчдийн хэрэглээг хянах ажлыг гүйцэтгэж байгаа болно.
Онцлох үйл ажиллагаанууд

2007 оны 3 дугаар сар
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС), “Дархан Ус Суваг” ХК, Дарханы Дулааны Цахилгаан Станцуудын төлөөлүүдтэй мэдээлэл хүлээн авах, хэмжилтийн мэдээллийг бүртгэх тухай уулзалт зохион байгууллаа.
  • МоМо төслийн хүрээнд Дархан хотын ус хангамжийн эх үүсвэрийн гүний худгуудын усны чанарын хэмжилтийг анх удаа гүйцэтгэлээ.
  • Боловсон хүчнийг чадавхижуулах хөтөлбөр: ШУТИС-ийн Дархан дахь салбарт Др.S. Hopfgarten “Системийн инженерчлэлийн үндэс” сэдвээр лекц уншлаа.
  • ШУТИС-ийн Дархан дахь салбар сургууль, ШУТИС-ийн Геологи, Газрын Тосны Сургууль, Илменаугийн Техникийн Их Сургуулиуд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

2007 оны 6 дугаар сар
  • Бүс нутгийн гидрогеологийн судалгааны асуудлаар ШУТИС, Шинжлэх Ухааны Академийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа.
  • Дата логонуудыг (газрын доорх усны түвшин, агаарын даралт) суурилууллаа.
  • Боловсон хүчнийг чадавхижуулах хөтөлбөр: ШУТИС-ийн Дархан дахь салбарын багш О. Гэрэл, “Дархан Ус Суваг” ХК-ны инженер Сарангэрэл нарт усны чанарын судалгааг гүйцэтгэх аргачлал, “HACH-Lange” компанийн үйлдвэрлэсэн DR 2800 фотометртэй ажиллах зааварчилгааг өгөв. Мөн багш О. Гэрэлд дата логоноос мэдээллийг хэрхэн хүлээн авах, дамжуулах зааварчилгааг танилцуулав.

2007 оны 7 дугаар сар
  • Др. Д. Энхбат Илменаугийн Техникийн Их Сургуульд зочиллоо. Энэхүү айлчлалын хүрээнд МоМо төслийн явцын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжууд, эрдэмтэн судлаачид, оюутан солилцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Илменаугийн Техникийн Их Сургуулийн сургалтын үйл явцтай танилцлаа.

2007 оны 9 дүгээр сар
  • Илменаугийн Техникийн Их Сургуулийн 52 дахь Олон Улсын Эрдэм Шинжилгээний Коллоквиумд МУ-ын ШУТИС-ийн Проф. Др. Н. Батсүх, Др. Н. Буянхишиг нар Германы Эрдмийн Солилцооны Хөтөлбөрийн (DAAD) тэтгэлэгтэйгээр оролцлоо.
    Эрдэм шинжилгээний өгүүлэл:
    N. Buyankhishig, K. Masumoto, M. Aley: Parameter estimation of an unconfined aquifer of the Tuul river basin Mongolia. Proc. 52nd International Scientific Colloquium. Universitätsverlag Ilmenau. Vol. II. pp. 67-72 S. Röll, S. Hopfgarten, P. Li. A groundwater model for the area Darkhan in Kharaa river. Proc. 52nd International Scientific Colloquium. Universitätsverlag Ilmenau. Vol. II. pp. 11-15

    Постер өгүүлэл:
    N. Buyankhishig, N. Batsukh: Pumping well optimisation in the Shivee-Ovoo coal mine Mongolia (Poster). Proc. 52nd International Scientific Colloquium. Universitätsverlag Ilmenau. Vol. II. pp. 47-50

2007 оны 10 дугаар сар
  • ХБНГУ-ын Кассел хотод МоМо төслийн Герман талын хамтрагчид МоМо төслийн явцыг танилцуулах, хэлэлцэх уулзалтыг зохион байгууллаа.
  • Бүс нутагд газрын доорх усны түвшин, агаарын даралтын хэмжилтийг гүйцэтгэв.