Ажлын хэсэг 2
Газар ашиглалт, шим тэжээлийн бодисын балансын тооцоо

Хариуцагч
Берлиний Судалгааны Ассоциаци, Цэнгэг усны экологи ба дотоодын загасны аж ахуйн Лайбницийн хүрээлэн (IGB), Др. Horst Behrendt (Ажлын хэсгийн удирдагч), Др. Jürgen Hofmann

Монголын талын хамтрагчид:
  • Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Проф. Др. С. Баранчулуун (Усалгаатай газар тариалан, бэлчээр ашиглалтын хэлтсийн дарга)
  • Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар, Л. Даваадулам (Боловсрол, Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга), П. Болормаа (орлогч дарга)
  • ШУТИС-ийн Дархан дахь салбар сургууль, Проф. Др. С. Цэвэл, С. Пүрэвсүрэн, О. Гэрэл
  • ШУТИС, Проф. Др. П. Мөнхбаатар, Др. Ж. Бүдсүрэн, Др. Д. Энхбат

Зорилго
Уг ажлын хэсгийн үндсэн зорилго нь Хараа голын дэд сав газруудын цэгэн болон талбайн (суурин эх үүсвэрүүд) эх үүсвэрээс үүдэлтэй шим тэжээлийн бодис, хүнд металлын гидравлик шилжилтийг судлах юм. Үүний тулд байгалийн усан хангамж, ус бүрэлдэх нөхцөл, тэдгээрийн байгаль орчинд хаягдаж буй бохирдуулагч бодисуудтай үйлчлэх харилцаа холбоог цаг хугацаа, тархах талбайн хэмжээнд харгалзан дүн шинжилгээ хийнэ. Ажлын хэсгийн гүйцэтгэх гол үүрэг даалгавар бол бохирдолын өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээг хийхийн сацуу ирээдүйд бий болж болох бохирдолын сценариог тооцоолон тодорхойлох загварын системийг хөгжүүлэх явдал юм. Уг системийг хөгжүүлснээр экологийн статус, уур амьсгал, нийгэм-эдийн засгийн сценариог тодорхойлох хэрэгцээ мөн гарна.

Цаашдын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай анхдагч нөхцөл бол газар ашиглалтын одоогийн хэлбэрүүдэд анализ хийх, зайнаас тандан судлалын мэдээлэлд тулгуурлан газар ашиглалтын ангилалыг бүс нутгийн нөхцөлд нийцүүлэн боловсруулах асуудал юм. Уг аргачлалын үндэс суурь бол MONERIS (Modelling Nurtrient Emissions in River Systems) загварын систем юм. MONERIS загварын системийг Төв Европын сэрүүн бүсийн байнгийн урсацтай сав газарт анх удаа ашигласан ба уг системийг Европт ашиглаад эхэлсэнтэй зэрэгцээд хойд туйлын бүсд (Канад улсын хойд зүгт байрлах Атабаска гол) нэвтрүүлсэн байдаг.

Цаашид MONERIS загварын системийг хөгжүүлсэнээр мезо хэмжээтэй газар нутаг дахь эрс тэс уур амьсгалаас шалтгаалах урсацын өндөр хэлбэлзэл (мөсөн бүрхүүлтэй хугацааны урсацын горим) бүхий сав газрын цэгэн болон талбайн эх үүсвэрээс үүдэлтэй бохирдолтыг загварчлах боломжтой болох юм. Үүний үр дүнд усан сангууд дахь тэжээлийн бодисын шилжилт, хадгалалтыг тооцож болно. Шим тэжээлийн бодисын агууламж, урсацыг тухайн газар нутгийн хэмжээ, цаг хугацаанд хамааруулан тооцож үзсэнээр бохирдолын талбайн эх үүсвэрийг тодорхойлох боломжтой. Энэхүү аргачлалыг шим тэжээлийн бодис, түүний эутрофикацийн үзэгдлийг бий болгох нөлөөлөлийг судлахад ашиглах юм. Түүнээс гадна уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүнд металлын (мөнгөн ус) бохирдол, тэдгээрийн усны чанарт үзүүлж буй нөлөөллийг судлах асуудал хамаарна. Хөрсний алдрал, эвдрэлтэй хамааралтай мэдээ материалыг төслийн Монгол талын хамтрагч нар бэлтгэж, цэгэн эх үүсвэрийн өгөгдөл мэдээг төслийн 3 болон 6 дугаар ажлын хэсгийнхэнтэй хамтран цуглуулна. Харин усны балансын тооцоололыг төслийн 1 дүгээр ажлын хэсэг (Prof. J. Alcamo) гүйцэтгэх ба гидрологийн мэдээллийн санг одоогийн байгаа мэдээ материалын онцлогт тулгуурлан хөгжүүлж, уур амьсгалын сценариог боловсруулна. Газар ашиглалтын янз бүрийн хэлбэрүүдээс гаралтай бохирдол, газар тариалангийн хөгжлийн ирээдүйн сценарио, тэдгээрийн үр дүнгээс урган гарах өөрчлөлтүүдийг тооцоолон сав газрын хэмжээнд газар тариалангийн тогтвортой хөгжлийн ирээдүйн сценариог тодорхойлох боломжтой болно. Уг ажлын хэсгийн баг ажлын үр дүнгээ 8 дугаар ажлын хэсгийн (Синтез, ажлын хэсгүүдийн интеграци) ажлын хүрээнд танилцуулах юм.
Онцлох үйл ажиллагаа

2007 оны 3 дугаар сар
  • Шим тэжээлийн бодис (азот, фосфор), хүнд металын (ялангуяа мөнгөн ус) шинжилгээнд зориулан усны дээжийг цуглуулсан. Дээж материалыг авах үеэр гол мөсөн бүрхүүлтэй байв.
  • Шим тэжээлийн бодисуудыг хэмжихдээ спектрфотометр багаж( Photometer DR 2800 of Dr. Lange Inc.) дээр тусгай урвалж тестийг ашиглан газар дээр нь тодорхойлов.
  • Монголын талын хамтрагч нарт хээрийн нөхцөлд дээж авах арга аргачилгааг зааварлав.
  • Боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд: Др. J. Hofmann “MONERIS загварын систем ба түүнийг ашиглан Хараа голын сав газрын шим тэжээлийн бодисын балансыг ашиглан тооцоолох нь” сэдэвт лекцийг ХААИС-ийн Дархан дахь салбар сургуулийн багш, оюутнуудад уншив.


2007 оны 8/9 дүгээр сар
  • Шим тэжээлийн бодис (азот, фосфор), хүнд металын шинжилгээнд зориулан сав газрын бүхэлд нь хамруулан голын эхээс адаг хүртэл, нэн ялангуяа Хэнтийн уулархаг мужаас эх авсан голын усны дээжийг цуглууллаа. Түүнчлэн Хараа голын эх орчимд уул уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлийг тогтоох зорилгоор судалгааны ажлыг гүйцэтгэв.
  • Хонгор сумын (хууль бус уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол байгаа эсэхийг тогтоох) газрын доорх ус, хөрсөнд хүнд металл, ялангуяа мөнгөн усыг илрүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын Газрын улсын байцаагч нартай хамтран хяналт шинжилгээ, судалгааны ажлыг явууллаа.
  • Монголын талын хамтрагч нарт усны шинжилгээ хийх арга зүй, зарчимыг зааварлалаа.


2007 оны 10 дугаар сар
  • МоМо төслийн үйл явцыг хэлэлцэх Герман талын хамтрагч нарын уулзалтап оролцов.
  • Усны мониторинг судалгааны хүрээнд Дархан-Уул аймгийн орчимд 3 мониторингийн цэгийг сонгож, сар бүр усны дээж авч азот, фосфорын шинжилгээг хийх ажлыг О. Гэрэлтэй хамтран эхлүүлэв.
  • Хонгор сумаас цуглуулсан ус, хөрсний дээжинд хүнд металл, хүнцлийн шинжилгээг хийв.


2007 оны 11/12 дугаар сар
  • Сар бүрийн усны дээжлэлт, усны шинжилгээний (азот, фосфор) ажлыг О. Гэрэлтэй (МоМо төслийн Дархан дахь оффис) хамтран үргэлжлүүлэв.
  • Мониторингийн 3 цэгийг Хараа голын Дархан хотоос дээш (Дээд гүүр), доош (Бүрэнтолгой), Дархан хотын Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэж гарч буй усны орчимд сонгов. Газрын байршлыг зурагт (Google Earth-өөс авсан зурагт газрын байршлыг фото зургаар үзүүлэв) харуулсан байгаа.
  • Бүрэнтолгой дахь УЦУОГ-ын усны харуулаас авсан мэдээ болон төслийн мэдээг ашиглан шим тэжээлийн бодисын зөөвөрлөлтийн хэмжээг тооцож гаргав.


2008 оны 1 дүгээр сар
  • Хонгор сумаас цуглуулсан ус, хөрсний дээжинд хийсэн хүнд металл, хүнцлийн (хууль бус уурхайн үйл ажиллагаанаас хаягдсан хорт хаягдлаас үүдэлтэй бохирдолтын тархалт) шинжилгээний үр дүнд тулгуурлан Хонгор сумын анхдагч тайланг бэлтгэж дуусав.
  • Төслийн Герман талын хамтрагч нартай төслийн тайланг дуусгах ажил, төслийн үйл явцын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
  • Хонгор сумтай хамааралтай асуудлаар бэлтгэсэн анхдагч тайланг Монгол хэл дээр хөрвүүлж Монголын талын хамтрагч нарт хүлээлгэн өглөө.


2008 оны 2 дугаар сар
  • МоМо төслийн Герман талын хамтрагч нарын төслийн уулзалтад оролцлоо (2009 оны 2 дугаар сарын 7-8-ны өдрүүд).
  • Хонгор сумаас цуглуулсан ус, хөрсний дээжинд судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан Хонгор сумд тархсан хүнд металл, хүнцлийн бохирдолын асуудлаар бэлтгэсэн тайлангийн эцсийн хувилбарыг бэлтгэж дуусав.
  • Хонгор сумын талаарх тайланг Монгол улсын зарим агентлагууд (Усны Хэрэг Эрхлэх Газар, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар), МоМо төслийн хамтрагч байгууллагууд, Улаанбаатар хот дахь Германы Элчин Сайдын Яам, Германы БСЯамны хэрэгжүүлэгч агентлаг “Юлихийн Төслийн Менежмент” зэрэг газруудад хүлээлгэн өглөө.


2008 оны 3 дугаар сар
  • Германы БСЯамны хэрэгжүүлэгч “Юлихийн Төслийн Менежмент” агентлагт бэлтгэж өгөх төслийн явцын тайлангийн 2 дугаар ажлын хэсгийн үр дүнгийн тайланг бэлтгэж дуусгав.
  • 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд хээрийн судалгааны ажлыг (Хараа голын усны дээж цуглуулах) явуулсаны сацуу боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд зарим арга хэмжээг авч хэрэгжүүллээ.


2008 оны 4 дүгээр сар
  • 2008.03.31-нээс 2008.04.12-ны өдрүүдэд дээж материал цуглуулах хээрийн судалгааны ажлыг явууллаа.
  • Сар бүрийн мониторинг хөтөлбөрийн хүрээнд О. Гэрэл (МоМо төслийн Дархан дахь оффис) усны дээж авч (2008.04.24-ний өдөр), дээжинд шим тэжээлийн бодисын шинжилгээг хийв.
  • Хонгор сумын талаарх тайланг Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын Газарт хүлээлгэн өгч, үр дүнгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Уг тайланг төслийн цахим хуудаснаас татаж аван танилцах боломжтой (Хэвлэл, нийтлэлийг үзнэ үү)


2008 оны 5 дугаар сар
  • Сар бүрийн мониторинг хөтөлбөрийн хүрээнд О. Гэрэл (МоМо төслийн Дархан дахь оффис) усны дээж авч (2008.05.08-ны өдөр), дээжинд шим тэжээлийн бодисын шинжилгээг хийв.
  • 2008 оны 5 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Төслийн хуралд оролцож, судалгаа шинжилгээний ажлын эхний үр дүнд тулгуурлан “Хараа голын хүнд металлын агууламж, шим тэжээлийн бодисын өнөөгийн төлөв байдал, газар ашиглалтын хэлбэрүүдэд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.


2008 оны 6 дугаар сар
  • Сар бүрийн мониторинг хөтөлбөрийн хүрээнд О. Гэрэл (МоМо төслийн Дархан дахь оффис) усны дээж авч (2008.06.09-ний өдөр), дээжинд шим тэжээлийн бодисын шинжилгээг хийв.
  • “Чанарын баталгааны гарын авлага, зааварчилгаа”- г дуусгавар болгож төслийн хамтрагч нарт түгээв.


2008 оны 7 дугаар сар
  • Сар бүрийн мониторинг хөтөлбөрийн хүрээнд О. Гэрэл (МоМо төслийн Дархан дахь оффис) усны дээж авч (2008.07.09-ний өдөр), дээжинд шим тэжээлийн бодисын шинжилгээг хийв.
  • Хараа голын сав газрын усны сүлжээг зурагжуулж дуусгав.
  • 2008.09.04-нөөс 2008.09.05-ны өдрүүдэд Будапешт хотноо зохион байгуулагдсан “11th International Specialised Conference on Watershed & River Basin Management” сэдэвт ОУ-ын хуралд “Хараа голын сав газрын шим тэжээл бодис, хүнд металлын загварчлал– Төв Азийн (Загвар бүс нутаг Монгол/ MoMo) Усны Нэгдсэн Менежментэд MONERIS загварыг ашиглах нь” сэдэвт постер буюу ханын илтгэлээр оролцохоор бүртгүүлэв.


2008 оны 9 дүгээр сар
  • 2008.09.04-нөөс 2008.09.05-ны өдрүүдэд Будапешт хотноо зохион байгуулагдсан “11th International Specialised Conference on Watershed & River Basin Management” сэдэвт ОУ-ын хуралд “Хараа голын сав газрын шим тэжээл бодис, хүнд металлын загварчлал – Төв Азийн Усны Нэгдсэн Менежментэд MONERIS загварыг ашиглах нь” сэдэвт илтгэлийг танилцуулав.
  • ШУТИС-ийн Дархан дахь салбар сургуульд 2008.09.04-ний өдөр Хараа голын сав газрын шим тэжээл бодис, хүнд металлын тархалтын талаарх судалгааны үр дүнгээр лекц уншлаа.
  • Дархан уул аймгийн шинээр томилогдсон засаг дарга Г. Эрдэнэбаттай Др. Ш. Бүрэн, Др. Ю. Хофманн нар 2008.09.05-ны өдөр уулзлаа.
  • 2008.09.05-наас 2009.09.08-ныг хүртэл хугацаанд Др. Ю. Хофманн (Ажлын хэсэг 2) Др. Ш. Бүрэн (Ажлын хэсэг 4) нар хээрийн судалгааны ажлыг “Хөдөө орон нутгийн ундны усан хангамж, бохир ус цэвэрлэгээний өнөөгийн нөхцөл”, “Хүнд металлын бохирдолтын халуун цэгүүдийн судалгаа” сэдвүүдийн хүрээнд хамтран зохион байгууллаа. Мөн орон нутгийнхантай ярилцлага өрнүүлсэн болно.
  • Төслийн одоогийн үр дүн, мэдээллийн сангийн талаархи (ханын илтгэл, лабораторийн тайлан) тайлан мэдээг Усны Хэрэг Эрхлэх Газар, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн Хяналтын Газарт (2009.09.10-ны өдөр) хүргүүллээ.


2008 оны 10 дугаар сар
  • Сар бүрийн мониторинг хөтөлбөрийн хүрээнд О. Гэрэл (МоМо төслийн Дархан дахь оффис) усны дээж авч (2008.10.01-ний өдөр), дээжинд шим тэжээлийн бодисын шинжилгээг хийв.
  • Берлинд усны шинжилгээнд шим тэжээлийн бодис, хүнд металлын шинжилгээг хийлгүүлэв.


2008 оны 11 дүгээр сар
  • Кассел хотод төслийн Герман талын хамтрагч нарын уулзалтанд (2008.11.03/04-ний өдөр) оролцлоо.
  • Сар бүрийн мониторинг хөтөлбөрийн хүрээнд О. Гэрэл (МоМо төслийн Дархан дахь оффис) усны дээж авч (2008.11.01-ний өдөр), дээжинд шим тэжээлийн бодисын шинжилгээг хийв.
  • MONERIS загварын системд урсацын тооцоололыг хийв.


2008 оны 12 дугаар сар
  • Сар бүрийн мониторинг хөтөлбөрийн хүрээнд О. Гэрэл (МоМо төслийн Дархан дахь оффис) усны дээж авч (2008.12.01-ний өдөр), дээжинд шим тэжээлийн бодисын шинжилгээг хийв.
  • Төслийн мониторингийн хөтөлбөрийн үр дүнд анализ хийж, үр дүнгийн товч хураангуйг (2007.08 сараас 2007.12 сар хүртэл) бэлтгэв.
  • Др. Ю. Хофманн, Др. Ш. Бүрэн нар хамтран “Хөдөө орон нутгийн ундны усан хангамж, бохир ус цэвэрлэгээний өнөөгийн нөхцөл”, “Хүнд металлын бохирдолтын халуун цэгүүдийн судалгаа” сэдвүүдээр тайланг бичиж, түгээв.