Сэдэвчилсэн модуль 3
Усны технологи

Сэдэвчилсэн модуль 3 нь ундны усны хангамж болон бохир ус цэвэрлэгээний менежментийн асуудалтай холбогдсон, тухайн газар нутгийн байгаль орчны болон нийгэм эдийн засгийн нөхцөлд нийцсэн техникийн шийдлүүд, үзэл баримтлалыг тодорхойлох зорилготой. Төслийн өмнөх шатуудад амжилттай туршигдсан техникийн шийдлүүдийг бусад бүс нутгуудад нэвтрүүлж эхлээд байна.

Хараа голын сав газар болон Дархан хотын анхдагч нөхцөл байдал

МоМо төслийн хүрээнд ундны усны хангамж болон бохир ус цэвэрлэгээний менежментийн нөхцөл байдалд тулгуурлан хэд хэдэн асуудлуудыг тодорхойлсон: Зарим тохиолдолд цэвэршүүлээгүй усыг ундны усанд ашиглаж байна.
  • Дархан хотын ундны усны хангамжийн сүлжээний техникийн угсралтын 65% нь доголдолтой; Нийлүүлсэн усны бараг тал хувь нь шугам хоолойн эвдрэлээс шалтгаалан алдагдаж байна.
  • Түгээх систем дэх хуучирсан насосыг эрчим хүчний маш өндөр зарлагатайгаар ашиглаж байна.
  • Түгээх сүлжээн дэх ундны усны чанар нэн ялангуяа гэр хороололд анхаарахуйц байна.
  • Дархан хотын төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа нь зардал ихтэй төдийгүй үр дүн муутай байна.
  • Дархан хотод үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэх байгууламж байхгүй бөгөөд үйлдвэрийн хаягдал усны ихэнхийг Дарханы Төв цэвэрлэх байгууламжаар дамжуулан цэвэрлэдэг.
  • Бохир усны хоолой, шахуургын станцын техникийг үйлчилгээг тогтмол өндөр өртгөөр хийдэг ч үр дүн муутай байдаг; Их хэмжээний хур тунадас орсны дараагаар цэвэрлэгдээгүй бохир ус хальж, голын татмын бүст хаягдаж байдаг.
  • Дархан хотын гэрийн хороолол нь бохир усны төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй бөгөөд айл өрхүүдийн нүхэн буюу ил жорлон нь усны эх үүсвэрийг бохирдуулах ноцтой эрсдлийн байдалд байна.
  • Хөдөө орон нутгийн хувьд бохир ус цэвэрлэгээний байгууламж бараг байхгүй бөгөөд техникийн маш муу нөхцөл байдалд байна. Жижиг хот тосгонд захиргаа, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийтийн барилга байгууламжаас хаягдах бохир ус огт цэвэрлэгдэхгүйгээр хаягдаж байна.


Зүүн: Дархан хотын төв цэвэрлэх байгууламж
Баруун: Хлоржуулах тасалгаа, Шарын голын төв цэвэрлэх байгууламж

Үйл ажиллагаа болон үр дүн
Сэдэвчилсэн модуль гурвын хүрээнд хотын усны менежментийн шийдлийг төслийн 1, 2 дугаар үе шатуудад өргөн цар хүрээнд боловсруулан, туршсан. Эдгээр шийдлүүдийг өөр өөр байршилд болон хотын усны менежментийн нэгдсэн ойлголтын хэсгийг бүрдүүлэхэд тохиромжтой.

Олон үзүүлэлтийг хэмжигч төхөөрөмж, гидравлик загварчлалын тусламжтайгаар Дархан хотын ундны ус түгээх системд байгаа алдагдлыг илрүүлсэний дараагаар орон нутгийн усан хангамжийн компани засварлах ажлыг гүйцэтгэв.


Алдагдлын хэмжээ болон байршлын тогтоолт

Одоогийн байдлаар бага оврын 3 цэвэрлэх байгууламжийг барьж, ашиглалтанд оруулаад байна. Тухайн орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ялгаатай технологиудыг боловсруулсан. Түүнчлэн Дарханы Төв цэвэрлэх байгууламжид дэд станцыг (SBR) суурилуулсан. Амжилттай туршигдаж, хэрэгжсэн технологийг ашиглан Төв Дарханы ахуйн бохир усны цэвэрлэгээг бүхэлд нь шийдэх боломжтой болохыг тодорхойлсон.


Бага оврын SBR станц

Биофильмийг ашиглах бага оврын цэвэрлэх байгууламжийг Орхон сумын хүүхдийн цэцэрлэгт байгуулсан бөгөөд төвлөрсөн бус хаягдал бохир ус цэвэрлэгээний зөв, найдвартай шийдэл болох нь тогтоогдсон. Тиймдээ ч уг технологийн шийдлийг Монгол орны хэд хэдэн газарт нэвтрүүлээд байна.


Орхон сумын төвлөрсөн бус бохир ус цэвэрлэгээний байгууламжийн ашиглалтыг нээх арга хэмжээ

Гуравдугаарт, Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Дархан дахь салбарын сургуулийн хашаанд хаягдал бохир усыг дахин ашиглах замаар модон бүтээгдэхүүн боловсруулах туршилтын ажлыг гүйцэтгэсэн. Энэхүү бохир ус цэвэрлэх туршилтын технологийг эрдэм шинжилгээний зорилго болон үр дүнг нотлон харуулахаар нэвтрүүлсэн. Уг бохир ус цэвэрлэгээний технологийг нэвтрүүлэх гол ач холбогдол бол ахуйн түлшинд их хэмжээгээр ашиглагдаж байгаа голын татмын бүсийн ногоон байгууламжыг хадгалан үлдээхэд оршино.