Сэдэвчилсэн модуль 2
Усны нөөц, чанарын мониторинг, экологийн статус

Урт, хүйтэн өвөл бүхий эрс тэс уур амьсгалаас үүдэлтэй гадаргын усны мөсөн бүрхүүл, зуны улирлын температурын хоногийн хэлбэлзэл өндөр байдаг нь усны бүлгэмдэлд том сорилт болдог. Усны бүлгэмдлийн олон зүйл эволюцийн явцад байгалийн энэхүү эрс тэс нөхцөлд дасан зохицож, амьдралаа эргэлтээ зохицуулж чаддаг болсон байна. Монгол орны ихэнх гол горхийг Төв Европын гол, горхиудтай харьцуулахад хүний хүчин зүйлийн нөлөөлөлд харьцангуй бага өртсөн байдаг. Гэвч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүн амын хурдацтай өсөлт, эдийн засгийн хурдацтай хөгжил бий болсноор усны хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэн, усны нөөцөд тулгарч буй асуудлыг нэмэгдүүлсэн юм.

Хүн ам, малын тооны эрчимтэй өсөлтийн нөлөөгөөр усан орчин бохирдох, эрүүл ахуйн нөхцөл алдагдах өндөр эрсдлийг бий болгож байгаа нь нэг асуудал бол энэхүү бохирдсон усны нөөц нь эргээд хүн малын ундны эх үүсвэр болдог нь бас нэгэн асуудал болно.

Уг сэдэвчилсэн модулиар мониторингийн арга, аргачилалыг, мөн төслийн 1 болон 2 дугаар үе шатны үр дүнгүүдийг Монголын талын эрх бүхий байгууллага, агентлагуудад хэрэгжүүлэх юм. Төслөөс гүйцэтгэх гол ажлуудын нэг бол төслийн 1,2 дугаар шатны үр дүнд тулгуурлан хөгжүүлсэн вэб-д суурилсан гео-мэдээллийн санг баяжуулан хөгжүүлэх, цаашлаад байгаль орчны мэдээллийн тогтвортой менежментийг бий болгох явдал юм. Түүнчлэн уг сэдэвчилсэн модулийн гүйцэтгэх ажлын хүрээнд урт хугацаанд, тогтвортой үргэлжлэх байгаль орчны мониторингийг өргөн цар хүрээтэйгээр хэрэгжүүлэх үүднээс тодорхой сэдвийн дор сургалт, семинаруудыг зохион байгуулна.

Усны чанарын хяналт шинжилгээний гурван станцаас бүрдэх Хараа голын дээд, дунд, адаг хэсэгт байгуулсан бөгөөд өгөгдөл мэдээ нь автоматаар онлайн мэдээллийн санд шилжүүлэгддэг.


Бүрэн толгой дахь (Дархан хотын ойролцоо) мониторингийн станцаас хүлээж авсан өгөгдлийн харагдах байдал