Сэдэвчилсэн модуль 1
Сав газрын менежмент

МоМо төсөл нь Хараа голын сав газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Хууль эрх зүй, улс төр болон захиргаа, удирдлагын тогтолцоо нь ч уг төлөвлөгөөг дэмжин ажиллахад чиглэгдсэн болно.

Шинэ мянганы эхлэлд Монгол улс өөрийн орны усны нөөц нь түүний горим, чанарын хувьд эмзэг нөөц, улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн үндэс суурьт чухал үүрэг гүйцэтгэдэг тухай ойлголтыг олж авав. Үүний үр дүнд ч усны нөөцийг зохистой ашиглахад чиглэсэн бодлогыг аажмаар хөгжүүлэн ирлээ. 2012 онд батлагдсан Монгол улсын Усны тухай хуульд Усны Нөөцийн Нэгдсэн Менежмент (УННМ)-ийг үндэсний усны менежментийн цөм үзэл баримтлал болгон сав газрын хэмжээнд хэрэгжүүлэхээр тунхагласан.

Монгол улс усны бодлогоо УННМ болон сав газрын менежмент (СГМ)-ийн удирдлагын тогтолцоон дахь гол бэрхшээл, асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлэн тогтмол шинэчилсээр байна. Гэсэн хэдий ч үр улс төр, нийгэм эдийн засгийн бусад салбаруудад тогтмол хийгдэж байгаа шинэчлэлийг сав газар, цаашлаад үндэсний хэмжээнд усны бодлогын шинэчлэлтэй зэрэгцүүлэн хэрэгжүүлэхэд давхар бэрхшээл болон нөлөөлж байна.

Монгол улсын усны салбар нь олон салбарыг хамруулдаг бөгөөд 6 яам, 13 гол агентлагууд болон тэдгээрт хамаарах бусад агентлагуудыг татан оролцуулдаг. Өнөөгийн байдлаар усны нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх тухай асуудлыг Монгол улсын нийт найман хууль тогтоомжид тусгасан байдан. Түүнээс гадна агаар, газар, ой, зэрлэг ан амьтан, эрдэс баялагийн нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах тухай хууль тогтоомжиудад давхар хуульчилсан байдаг. 2012 оны Усны тухай хуулийг усны салбарын талаарх бүх хууль тогтоомж, бичиг баримтыг зохицуулах “Шүхэр” хууль болгоход чиглэгдсэн юм. Уг хуулийг санаачлах нэг гол шаардлага бол УННМ-ийн төлөвлөгөөг Монгол улсын 29 голын сав газар бүрт хөгжүүлэх замаар үндэсний хэмжээнд хөгжүүлэх байв.

Сав газрын менежментийн төлөвлөгөө (СГМТ)-г дөрвөн үндсэн зорилтыг биелүүлэх зорилгоор тодорхойлсон байна. (1) Сав газар тус бүрийн онцлогийг тодорхойлох, үнэлэх; (2) усны боломжит хомсдолоос сэргийлэх; (3) усны нөөцийг бохирдлоос хамгаалах; (4) усны нөөцийг ашиглах хамгийн үр ашигтай арга замыг тодорхойлох, хуваарилах. Эдгээр арга хэмжээг 2015-2021 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.